Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хятад орныг танин мэдэх“ Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгууллагддаг уламжлалтай. Тэгвэл цар тахлын улмаас завсарлаад байсан соёлын өдрүүд энэ онд болохоор болжээ. Тухайлбал 2023 оны наймдугаар сарын 30 өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрийн хооронд Улаанбаатар хотноо "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд болох гэж байна.

Мөн 2023 оны наймдугаар сарын 30 өдөр соёлын төв өргөөнд соёлын өдрийн нээлт болно.

Түүнчлэн "Зэвсгийн эрдэм" Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг зохион байгуулах аж. Энэхүү тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн байна. Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгох юм.

Үүнээс гадна соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар ирж үзлэг, эмчилгээг хийхээр болсон бөгөөд энэ сарын 31 өдөр Хоёрдугаар төв эмнэлэгт, есдүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой.

Мөн соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх болно. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулна.

С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ
С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.