Оросын рублийн ханш огцом унаж, 136 рубль нэг ам.доллартай тэнцэж буй асуудлаар Оросын Төв банк яаралтай хуралдаж, бодлогын хүүгээ 350 суурь нэгжээр нэмэгдүүлж 12 хувь болголоо.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Владимир Путины эдийн засгийн зөвлөх Максим Орешкин ОХУ-ын төрийн өмчит ТАСС агентлагт өгсөн мэдээлэлдээ валютын уналт, инфляцийн өсөлтийг “мөнгөний сул бодлого” хэмээн тайлбарлан Төв банкны хариуцлагагүй үйлдэл хэмээн буруутгаад буй юм.
Тэгвэл Оросын Төв банкнаас мөнгөний бодлогоо нэлээд чангатгаж яаралтай арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Эх сурвалж : CNBC
Г.Маргад-Эрдэнэ