Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаанд хяналт шалгалт хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэллээ. Хяналт шалгалтын ажил өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Уг хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулна.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллана.

Нийслэлд маргаашаас эхлэн их цэвэрлэгээ хийгдэж, борооны улмаас эвдэрч сүйдсэн зам талбайг засварлана
Нийслэлд маргаашаас эхлэн их цэвэрлэгээ хийгдэж, борооны улмаас эвдэрч сүйдсэн зам талбайг засварлана
 
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.