Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

60 байрны усыг соруулж дуусаад дахин 37 байрны усыг соруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас /2023.07.23/ гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 254 дуудлага бүртгэгдсэн. Үерийн усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Долоодугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянга хэрэглэгчийн цахилгааныг сэргээлээ. Нэг дэд өртөөний 4036 хэрэглэгчийн цахилгааныг зоорийн давхрын усыг соруулж дуусахаар холбоно. Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс Шуурхай штабыг байгуулж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй. Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн 66 хорооны байршилд нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж байна" хэмээлээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар Нарны гүүр, Алтай хотхон, Замын цагдаагийн газар, Энхтайваны гүүр, Гэгээнтний уулзвар, 19-р хорооллын арын зам, 120 мянгат орчим, Вокзал зэрэг байршлуудын зам талбайд тогтсон 686 тн усыг машинаар, 11 мянган шоо метр усыг зөөврийн насосоор тус тус соруулсан. Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Баянмонгол хороолол, Сэлбэ хотхонд орон сууцны подвалийн усыг соруулах ажлыг 267 хүн 21 техниктэй хийж байна.

Мөн Налайх дүүргийн орчимд усанд боогдсон 11 тээврийн хэрэгсэл, 59 иргэнийг аюулгүй газар гаргажээ.

ШУУД: Өчигдөр орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна
ШУУД: Өчигдөр орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна
 
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.