Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. НЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/769 дүгээр захирамжын дагуу нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Түүнтэй холбоотойгоор 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн НТТТ-өөс гадна нэмэлтээр нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 10 баг ажиллаж байна.