Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгдэж 270 см хүрэх эрсдэлтэй байна. Иймд иргэд, олон нийт үерийн аюулаас сэрэмжилж, үер усны зам, голын голдирол, гуу жалга, ус хальдаг эрэг дагуу амарч зугалах, хүүхдээ тоглуулахгүй байх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгаж, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах, шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.