Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал 367 сая төгрөгийн үнэлгээ үл хөдлөх хөрөнгөтэй, ТЕГ-ын дарга Б.Заяабал 600 сая төгрөгийн авлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 55 секунд

No description available.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ АТГ-д бүртгүүлдэг. Тэгвэл өнгөрөгч оны хөрөнгө орлогын мэдүүлэг нээлттэй байршлаа. Уншигч та бүхэнд гааль, татварын байгууллагын хөрөнгө орлогын мэдүүлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгон хэд хэдэн албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хүргэж байна.

-ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал 367 сая төгрөгийн үнэлгээ үл хөдлөх хөрөнгөтэй. 60 сая төгрөгийн автомашин, 70 саяын авлагатай-

Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалын хувьд 2021 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар ажиллаж байсан. Түүний хувьд 2021 онд өөрийн жилийн нийт орлогыг 78 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 36 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 28 сая төгрөг. Тэрбээр 367 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто гражтай. 60 сая төгрөгийн автомашинтай. 70 саяын авлагатай.

-Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал 395 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөхтэй, 600 сая төгрөгийн авлагатай-

Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабалын хувьд 2021 онд өөрийн нийт орлогоо 116 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 63 сая төгрөг болж буурсан хэмээн мэдүүлжээ. 395 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууцтай. 40 саяын машин, 4 сая төгрөгийн малтай. 25 сая төгрөгийн хадгаламжтай. 600 сая төгрөгийн авлагатай.

-Татварын улсын байцаагч О.Ариунзаяа 1 тэрбум 250 сая 500 мянган төгрөгийн үл хөдлөхтэй, 120 сая төгрөгийн хурдан удмын 60 адуутай-

Татварын улсын байцаагч О.Ариунзаяа нь 27 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 202 сая 800 мянган төгрөг. 1 тэрбум 250 сая 500 мянган төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалтай нэг талбай, нэг авто зогсоолтой. 141 сая төгрөгийн автомашинтай. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 60 адуутай. 100 саяын газар, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 119 сая 696 мянган төгрөгийн хадгаламжтай. 300 саяын зээлтэй.

-ГЕГ-ын хэлтсийн дарга Д.Долгорсүрэнгийн гэр бүлийн орлого 508 саяар нэмэгдсэн. 1 тэрбум 13 сая төгрөгийн үл хөдлөхтэй-

Гаалийн ерөнхий газрын хэлтсийн дарга Д.Долгорсүрэнгийн жилийн нийт орлого 30 сая төгрөг. Түүний хувьд 2021 онд гэр бүлийн гишүүдийн орлогоо 135 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 643 сая 798 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн орлого нь 508 сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн 513 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй байсан тэрбээр 2022 оны мэдүүлэгтээ 1 тэрбум 13 сая төгрөгийн нэг амины орон сууц, гурван орон сууц, үйлчилгээний зориулалттай хоёр талбай, хоёр авто зогсоолтой гэжээ. Тэрбээр 2021 онд автомашингүй хэмээн мэдүүлж байсан бөгөөд 2022 онд 29 саяын Lexus, HS 250 загварын автомашинтай гэжээ. 80 саяын газартай. Мөн өмнөх онд нь 35 сая төгрөгийн хадгаламжтай байсан тэрбээр 2022 оны мэдүүлэгтээ 321 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. 14 сая төгрөгийн авлагатай.

-ГЕГ-ын газрын дарга Газрын дарга Д.Жаргалсайханы 1 тэрбум 964 сая 310 мянган төгрөгийн үл хөдлөх, 362 сая төгрөгийн малтай-

ГЕГ-ын газрын дарга Газрын дарга Д.Жаргалсайханы жилийн нийт орлого 62 сая, гэр бүлийн орлого нь 38 сая төгрөг. Тэрбээр 1 тэрбум 964 сая 310 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 191 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай. 362 сая төгрөгийн адуу-103, үхэр-9, хурдан удмын адуу-25 малтай. 410 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 43 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

-Гаалийн улсын байцаагч Б.Бадамцэцэг 320 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 140 саяын газартай-

Гаалийн улсын байцаагч Б.Бадамцэцэг нь 2021 онд өөрийн жилийн нийт орлогоо 24 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 47 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, орлого нь 23 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэр бүлийн орлого нь 265 саяас 454 сая төгрөг болж нэмэгджээ. 320 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг хашаа байшин, хоёр орон сууцтай. 80 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашин, 10 сая төгрөгийн малтай. 140 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 16 сая төгрөгийн хадгаламж, 29 сая төгрөгийн авлагатай.

-Гаалийн улсын байцаагч Г.Бат-Эрдэнэ 2021 онд үнэлэх үл хөдлөх хөрөнгөгүй хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 217 сая төгрөгөөр үнэлэх үл хөдлөхтэй гэжээ-

Гаалийн улсын байцаагч Гунгаагийн Бат-Эрдэнэ нь 2021 онд өөрийн жилийн нийт орлогоо 95 сая хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 32 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн орлого нь 37 сая төгрөг. Түүний хувьд 2021 онд үнэлэх үл хөдлөх хөрөнгөгүй хэмээн мэдүүлж байжээ. Харин 2022 онд 217 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй хэмээн мэдүүлсэн байна. Мөн 13 сая төгрөгийн нэг Toyota, Prius автомашинтай байсан бол 2022 онд 42 сая төгрөгийн нэг BMW, X-3 машинтай гэжээ.

-Гаалийн улсын байцаагч Б.Болдбаяр жилийн 100 сая төгрөгийн орлоготой, 261 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй-

Гаалийн улсын байцаагч Б.Болдбаяр нь 2021 онд Замын-Үүд дэх гаалийн газарт ажиллаж байгаад 2022 онд ГЕГ-ын улсын байцаагчаар ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2021 онд өөрийн нийт орлогоо 21 сая хэмээн мэдүүлж байсан бөгөөд 2022 онд 101 сая 152 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, түүний орлого 80 сая төгрөгөөр нэмэгджээ. Гэр бүлийн орлого нь 41 сая төгрөг. 261 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 85 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 73 сая төгрөгийн хадгаламжтай.

БНСУ-д 55 настай монгол иргэн далайд живж амиа алджээ
БНСУ-д 55 настай монгол иргэн далайд живж амиа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.