Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023.06.14) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хянан шийдвэрлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн албан хаагч, иргэдийн ёс суртахууны түвшин болон үндэсний шударга ёсны тогтолцоог үнэлэх механизм бүрдэнэ.

Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулахаар болов
Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулахаар болов
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.