Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Отгонтөгс: МАН-ын тендерийн хулгайг АТГ-д шалгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Иргэн О.Отгонтөгс МАН-ын зарим эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-д өгч шалгуулах хүсэлт гаргаж байгаа талаараа өнөөдөр /2023.06.05/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би өнөөдөр МАН болон тэдгээрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд 5, 6 жил хөгжлийг уландаа гишгэж мөнгө идсэн тухай асуудлыг АТГ-д шалгуулах гэж байна.

Орхон аймаг дахь Рашаант багийн 1,5 км хоёр салаа замын тендерийн төсөв 400 сая төгрөг. Энэ замыг хийсэн компанийн гүйцэтгэх захирал нь н.Цогтгэрэл, эцсийн өмчлөгч нь түүний том хүү Ц.Гантулга. н.Цогтгэрэлийн бага хүү нь Орхон аймаг дахь МАН-ын хурлын дарга юм.

Энэ компани нь 2023 онд л гэхэд 16 тендерт оролцсоноос 15-д нь шалгарсан байдаг. Үүнийг Tender.gov.mn сайтаас харж болно. 2017-2023 он буюу 6 жилийн дотор 28-30 тэрбум төгрөгийн ажлыг улсаас авсан байна.

400 сая төгрөгийн хоёр бетон тавьж байхаар эхлээд гэр хорооллын нойл, яндан болон утааны асуудлыг шийдэж, дэд бүтцийг нь татахын оронд нэг жилийн настай зам тавьсныгаа компанийн зүгээс дөрвөн улиралтай манай оронд зөв шийдэл болсон гэж тайлбарласан.

Үүнээс харвал МАН-ын гар хөл болсон хүмүүс тендерийн хулгай хийж, сонгуулийн зардлаа боcгодог гэх таамаглал байна" гэлээ.

М.Янжинлхам

МАН бүлэг: Төсөвт тодотголын төслийг лхагва гарагт УИХ-д өргөн барина
МАН бүлэг: Төсөвт тодотголын төслийг лхагва гарагт УИХ-д өргөн барина
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд