Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн физикийн олимпиадад Монголын баг ХҮРЭЛ медаль хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадын дүн гарч хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан бөгөөд нийт багийн дүнгээр Хятад, ОХУ-ын сурагчид алтан медалийн болзол хангасан байна.

Нийт медалть хүртсэн байдал:

  • Тайвань 5 алт, 2 мөнгө
  • Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
  • Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангасан байна.

Харин Олимпиадыг зохион байгуулагч Монгол улсын баг нэг хүрэл медаль хүртжээ.

Тус олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулсан аж.

Байр эзлүүлэхэд баримтлах дүрмийн хувьд эхний гурван хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг хоёроор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж авдаг. Энэ удаад эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болох юм. Тиймээс 21.5 оноог 100% гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлжээ.

  1. Алт 90-100% буюу 19 онооноос дээш
  2. Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
  3. Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
  4. Шагналт байр 50-65% 10 онооноос дээш гэж үздэг хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Шалгарсан сурагчдын шагналыг өнөөдөр гардуулах юм.

“Өсвөрийн парламент – 2022”-ын нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо
“Өсвөрийн парламент – 2022”-ын нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.