Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ шинэ даргатай болох уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 31 секунд

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН эрх мэдэл, албан тушаалын бялуугаа хуваагаад завгүй байна. Хэдийгээр намын дарга У.Хүрэлсүхийн баг төдийлөн өөрчлөлт орохгүйгээр цаашид Засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах ч шинээр бий болсон улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж нэлээдгүй албан тушаалд өөрчлөлт орох бололтой.

Эдгээрээс хамгийн том албан тушаал нь УИХ-ын даргын суудал юм.

У.Хүрэлсүхтэй МАСЗХ-ноос эхлээд нэг завинд явж ирсэн Г.Занданшатар үргэлжлэн УИХ-ын даргаар ажиллах уу? гэдэг асуулт намынхан дунд ихээр яригдаж “нэгэнт намын дарга танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдэлтэй түүнд нь хутгалдаад байх асуудал бага учраас учраас УИХ-ын бүтцийг гишүүдийнхээ дуу хоолойг сонсож шийдэх ёстой” гэсэн уур амьсгал газар авах болжээ.  Намын эв нэгдлийг хангаж жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүйгээр “шударга ёсны хувьсгал, шүүх засагллын шинэчлэлийг хийх боломжгүй” гэж дүгнэх хүмүүс ч олон байна.

МАН 2005 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулагүй бөгөөд зуун жилийн ой дээрээ бүрэн ялалттай байх ёстой гэсэн уур амьсгал ийнхүү давамгайлах болсон нь дотооддоо эрх мэдлийг тэнцвэржүүлж хуваарилахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа бололтой. Нөгөө талдаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Засгийн газрын хувь заяа дахин зурагдаж болзошгүй тул нам дотор гомдогсод, элсний фракц үүсгэхгүй байх нь тун чухал юм. 

Ийнхүү УИХ-ын даргын шинэ марафон эхэлж хэд хэдэн хүн яригдаж эхэлжээ. Хамгийн түрүүнд мэдээж Г.Занданшатарыг үргэлжүүлж ажиллуулах хувилбар яригдаж байна. Гэвч Г.Занданшатар “дагуулж явсан хоёр нөхрөө унагааж, аймагтаа намаа ялагдуулсан” гэх шүүмжлэлээс болж зам мөр нь нэлээд хазайх болжээ. “Жирийн нэг гишүүн, сайдын тойрог байсан бол яая гэхэв бүхэл бүтэн УИХ-ын дарга өөрийн тойрогтоо манлайлал байхгүй байна гэдэг цаашлаад УИХ-д, намдаа ч хүлээн зөвшөөрөгдөхгүй гэсэн үг” гэх байр суурь тусгаар тогтнолын ордонд энд тэнд яригдах болов.

Удаах хүний нэр нь С.Бямбацогт. Тэрээр МАН-ыг сөрөг хүчин байхад бүлгийн даргаар ажиллаж байсан, хууль зүйн сайд байсан 4 дэх удаагаа парламентад сонгогдсон 12 гишүүний нэг гэдгээрээ дэв нэлээд өндөр боловч мөн л Г.Занданшатартай ижил аймагтаа намаа унагаасан гэх шүүмжлэлээс болж марафоны дээгүүр яригдах боломжгүй болоод байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг УИХ-ын даргаар томилох асуудал нэлээд хүчтэй яригдаж, Өвөрхангайн хэд ч нэлээд гүйх болсон сураг бий. Төлөв даруу төрхтэй, ноён нуруутай, янз бүрийн асуудалд холбогдоогүй гэдгээрээ тэр марафоны нэлээд урдуур бичигдэж байна. Гэвч нам дотроо өөрийн гэсэн хөл байхгүй учраас  дээрээс татах крандаа л найдаж байгаа гэх.

Энэ бүхний эцэст УИХ-ын шинэ даргаар томилогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр С.Батболдыг нэрлэх болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан УИХ-д тавдахь удаагаа сонгогдсон тэрээр энэ танхимд ахмад гишүүдийн тоонд орох болсон. Түүнчлэн түүнийг дэмжигч хүрээлэл нам дотор ч, УИХ-ын танхимд ч цөөнгүй учраас дараагийн хүчний хуваарилалтанд оройлох магадлалтай хүнээр гарцаагүй нэрлэгдэнэ. Ерөнхийлөгч Х.Баттулгатай тийм таатай харьцаатай биш ч хэнтэй бол хэнтэй арга эвээ олчихдог учраас энэ марафонд нэлээд дээгүүр яригдах нь гарцаагүй юм. Ямартай ч УИХ-ын шинэ дарга томилогдох яриа МАН-ын цагаан байрнаас сонсогдох боллоо. Харин эцсийн шийдвэрийг намын даргыг сонголт л харуулна

Н.Энхбаяр: Би дахин ямар ч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ МЭДЭГДЭЖ БАЙНА
Н.Энхбаяр: Би дахин ямар ч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ МЭДЭГДЭЖ БАЙНА
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.