Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан. Энэ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэх юм.
Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гаригт эхлүүлж, Баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон.
СУРАГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ: Бага ангийн сурагчид буюу 1-2-р ангийнхан ирэх сарын 23-наас, 3-5 болон дунд ангийнхны амралт ирэх сарын 30-наас, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 6-наас эхлэн амраад бүгд адилхан 2024.01.27-нд хичээлдээ орох юм
СУРАГЧДЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ: Нийслэлд ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж, дөрөвдүгээр сарын 11-нд дуусна. Харин орон нутагт гуравдугаар сарын 31-нээс, дөрөвдүгээр сарын 11-нд дуусах юм.
СУРАГЧДЫН ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ: Улсын хэмжээнд бага анги ирэх зургаадугаар сарын 9-ноос эхэлж амарна. Харин дунд, ахлах ангийнхан зургаадугаар сарын 16-наас амарч, зуны амралт эхлэх юм.
Сэтгэгдэл (107)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!