УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нартай холбоотой мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан. Тодруулбал, "Интермед эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хакердуулахад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын TPHA+ буюу тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан тухай мэдээлэл алдагдсан" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн байна. Тэрбээр, "Биднийг ТӨСӨВ гэх мэт улс нийгмийн төлөө дуу хоолойгоо гаргахаар, мөн бүсгүй хүмүүс болохоор нь “сүрдүүлж” буй юм байх даа. Үйлийн үр гэж бий шүү л гэе дээ. Улстөр одоо заавал ийм бохир байх ёстой юу. Энэ байтугай “өдсөн” ч ажил, үүргээ гүйцэтгэсээр байх л болно. Тус эмнэлэгт үзүүлсэн хүмүүсийн эрүүл мэндийн мэдээлэл алдагдаагүйг олон нийт Интермед эмнэлгийн мэдээллээс харсан буй за. Мөн бид хоёр хоёул үзүүлээгүй аж. Хайран сайхан нийгэм минь хэрүүлийн бузар, хэлмэгдүүлэлтийн бузарт автаж уруудан доройтсоор" гэжээ.
Сэтгэгдэл (54)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!