Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай барилдаан. Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. Үүнээс хойш 5 жил завсарлаж, 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүр бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Тодруулбал, 1990 оноос 2023 он хүртэлх 33 жилийн хугацаанд тодорхой шалтгааны улмаас 1996, 2009, 2020 онд өнжсөн байна. Энэ жилийн барилдаан өнөөдөр 13.30 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм. Тус барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно.
УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАРИЛДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХ ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ
Улс тунхагласны ойн барилдаанд 1984 оноос хойш нийт 31 удаа зохион байгуулагдсны 6-д нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн байна. Тэрбээр, 1990, 1992, 1993, 1997, 1998, 1999 онд түрүүлсэн байна. Түүний араас Улсын аварга Ч.Санжаадамба 5 түрүүгээр нэхэж байна. Тэрбээр, 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан бол түүнээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд өнгөлжээ.
ХАМГИЙН ОЛОН ҮЗҮҮРЛЭСЭН БӨХ ДАРХАН АВАРГА А.СҮХБАТ
Тус барилдаан нийт 31 удаа зохион байгуулагдсны 3-д нь дархан аварга А.Сүхбат үзүүрлэж, нэг түрүүлсэн байна. Тэрбээр, 1992, 2000, 2003 үзүүрлэж, 2002 онд түрүүлсэн байна. Түүний араас Улсын аварга П.Бүрэнтөгс 2 үзүүр, 2 түрүүгээр нэхэж байна. Тэрбээр, 2015, 2016 онд үзүүрлэж, 2012, 2022 онд түрүүлсэн байна.
УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛСЭН ХАМГИЙН АХМАД БӨХ Х.БАЯНМӨНХ
Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 60 жилийн ойн барилдааныг анх 1984 онд Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдахад Дархан аварга Х.Баянмөнх 40 насандаа түрүүлж, Улсын арслан Д.Хадбаатар 33 насандаа үзүүрлэж байв. Үүний дараа Дархан аварга Х.Баянмөнх 1991 онд 47 насандаа үзүүрлэсэн байдаг. Ингэснээр Х.Баянмөнх Дархан аварга Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн хамгийн ахмад бөх болж буй юм.
ХАМГИЙН ЗАЛУУДАА ТҮРҮҮЛСЭН БӨХ П.БҮРЭНТӨГС
Улс тунхагласны ойн барилдаанд хамгийн залуудаа түрүүлсэн бөх бол Улсын аварга П.Бүрэнтөгс. Тэрбээр, 2012 онд 22 насандаа түрүүлсэн байна. Түүний дараа Улсын арслан Б.Орхонбаяр 2021 онд 23 насандаа Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлжээ.
ХАМГИЙН БАГА ЦОЛТОЙДОО ТҮРҮҮЛСЭН БӨХ Ч.САНЖААДАМБА
Улс тунхагласны ойн барилдаанд хамгийн бага цолтойдоо түрүүлсэн бөх бол Ч.Санжаадамба. Тэрбээр, 2010 онд 25 настайдаа Цэргийн арслан цолтой барилдаж, түрүүлсэн байна.
ХАМГИЙН БАГА ЦОЛТОЙДОО ҮЗҮҮРЛЭСЭН БӨХ А.СҮХБАТ АВАРГА
“Шонхор клуб”-ын залуу бөх А.Сүхбат 1992 онд 21 настайдаа Улс тунхагласны ойн барилдаанд үзүүрлэсэн нь 31 жилийн түүхэнд цолгүй залуу бөх үзүүр түрүүнд үлдсэн анхны тохиолдол болсон байдаг.
УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАРИЛДААНЫ ХАМГИЙН АНХНЫ БОЛОН СҮҮЛИЙН ТҮРҮҮ ХЭН БАЙВ
Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 60 жилийн ойн барилдааныг анх 1984 онд Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдахад Дархан аварга Х.Баянмөнх түрүүлсэн бол 39 жилийн дараа буюу 2023 онд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлсэн юм. Харин энэ жил хэн түрүүлэх бол?
УЛС ТУНХАГЛАСНЫ ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД
Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. Үүнээс хойш 5 жил завсарлаж, 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүр бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
1984 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Хорлоогийн Баянмөнх
- ҮЗҮҮР: Улсын арслан Дагвацэрэнгийн Хадбаатар
1990 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- ҮЗҮҮР: Улсын арслан Мядагийн Мөнгөн
1991 он
- ТҮРҮҮ: Улсын начин Цэдэндамбын Баярсайхан
- ҮЗҮҮР: Дархан аварга Хорлоогийн Баянмөнх
1992 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- ҮЗҮҮР: Шонхор клубын залуу бөх Агваансамдангийн Сүхбат
1993 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- ҮЗҮҮР: Улсын арслан Одвагийн Балжинням
1994 он
- ТҮРҮҮ: Улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатар
- ҮЗҮҮР: Улсын заан Пунцагийн Сүхбат
1995 он
- ТҮРҮҮ: Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ
- ҮЗҮҮР: Улсын начин Дамирангийн Бумбаяр
1997 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- ҮЗҮҮР: Улсын арслан Дуламжавын Мөнх-Эрдэнэ
1998 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- ҮЗҮҮР: Улсын заан Баянмөнхийн Гантогтох
1999 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- ҮЗҮҮР: Улсын заан Баянмөнхийн Гантогтох
2000 он
- ТҮРҮҮ: Улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар
- ҮЗҮҮР: Улсын арслан Агваансамдангийн Сүхбат
2001 он
- ТҮРҮҮ: Улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар
- ҮЗҮҮР: Улсын начин Гунгаанийн Элбэг
2002 он
- ТҮРҮҮ: Улсын аварга Агваансамдангийн Сүхбат
- ҮЗҮҮР: Улсын заан Ишдоржийн Доржсамбуу
2003 он
- ТҮРҮҮ: Улсын аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
- ҮЗҮҮР: Улсын аварга Агваансамдангийн Сүхбат
2004 он
- ТҮРҮҮ: Улсын заан Ишдоржийн Доржсамбуу
- ҮЗҮҮР: Улсын аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
2005 он
- ТҮРҮҮ: Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
- ҮЗҮҮР: Улсын заан Батжаргалын Ганбат
2006 он
- ТҮРҮҮ: Улсын арслан Дагвадоржийн Азжаргал
- ҮЗҮҮР: Улсын харцага Түмэнсанжаагийн Мөнгөнцоож
2007 он
- ТҮРҮҮ: Далай аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
- ҮЗҮҮР: Улсын заан Дамбын Рагчаа
2008 он
- ТҮРҮҮ: Улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу
- ҮЗҮҮР: Улсын арслан Доржпаламын Ганхуяг
2010 он
- ТҮРҮҮ: Цэргийн арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- ҮЗҮҮР: Улсын начин Шоовдойхүүгийн Тогтохбаяр
2011 он
- ТҮРҮҮ: Улсын гарьд Нямдоржийн Ганбаатар
- ҮЗҮҮР: Улсын начин Эрдэнэбилэгийн Мөнхбат
2012 он
- ТҮРҮҮ: Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс
- ҮЗҮҮР: Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба
2013 он
- ТҮРҮҮ: Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- ҮЗҮҮР: Улсын заан Батзоригийн Батмөнх
2014 он
- ТҮРҮҮ: Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат
- ҮЗҮҮР: Улсын харцага Баатархүүгийн пүрэвсайхан
2015 он
- ТҮРҮҮ: Улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- ҮЗҮҮР: Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс
2016 он
- ТҮРҮҮ: Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- ҮЗҮҮР: Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс
2017 он
- ТҮРҮҮ: Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- ҮЗҮҮР: Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших
2018 он
- ТҮРҮҮ: Улсын гарьд Батнасангийн Гончигдамба
- ҮЗҮҮР: Улсын арслан Цэдэвийн Содномдорж
2019 он
- ТҮРҮҮ: Улсын начин Насанцогтын Баярбаатар
- ҮЗҮҮР: Улсын начин Баярсайханы Орхонбаяр
2021 он
- ТҮРҮҮ: Улсын харцага Баярсайханы Орхонбаяр
- ҮЗҮҮР: Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий
2022 он
- ТҮРҮҮ: Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс
- ҮЗҮҮР: Улсын аварга Оргихын Хангай
2023 он
- ТҮРҮҮ: Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий
- ҮЗҮҮР: Улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!