Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нартай холбоотой мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан. Тодруулбал, "Интермед эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хакердуулахад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын TPHA+ буюу тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан тухай мэдээлэл алдагдсан" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Парламтентын түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэж байсан тохиолдол байддаггүй юм байна. Би анхных нь боллоо. Гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл гэдгийг холбогдох байгууллагууд олж тогтоосон байна лээ. Интермед эмнэлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, уучлалт гуйсан. Миний бие гишүүнээр сонгогдсноосоо хойш буруу зүйлд шүүмжлэлтэй хандсан. Засгийн газрын тэргүүнийг шүүмжилсэн. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв гэх мэт олон асуудлыг шүүмжилж, акц зохион байгуулсан. Эцэст нь ийм гүтгэлэг явагдаж эхэлсэн. Би хувьдаа МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна. Дуу хорих зорилготой болов уу.

Харин УИХ-ын гишүүн Б.Мбнхсоёл, "Энэ бол 2 гишүүний тухай асуудал биш. Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог хумих гэсэн башир арга гэж харж байна" гэлээ.

Автобусны дугуйг дур мэдэж тоноглосон жолоочийн цалинг хасаж, дугуйны тоноглолыг авчээ
Автобусны дугуйг дур мэдэж тоноглосон жолоочийн цалинг хасаж, дугуйны тоноглолыг авчээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа