Б.Түвшин: Монголын улс төрд сахилга хариуцлагын салхи үнэртчихэв үү дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 21 секунд

Ирэх оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Түвшин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг сонссон. Үүнд туйлын их баяртай байгаа. Үнэхээр төр засаг бодлогоо явуулдаг юм байна, ард түмнийхээ үгийг сонсдог юм гэдгийг харуулсан сайхан үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Ерөнхийлөгчийн хоригт маш тодорхой дурдаж байна лээ.

Урсгал зардлыг танах хэрэгтэй, нийтийн мөнгийг үр ашигтай зарцуулах, үрэлгэн төсвийг хасах хэрэгтэй гэсэн байдлаар явж байна.

Бид урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах боломжтой гэж үзсэн. Энэ бол цээжнээсээ гаргаад тавьсан тоо биш. Хөрөнгө оруулалт ороогүй урсгал зардал 2020 оноос хойш өссөн дүнгүүдийн тухай л ярьж байгаа юм. Энэ өсөлтүүдийг хасахад л 3.6 их наяд руу дөхнө. Нэмээд хэлэхэд, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн үндэслэлүүд маш их таалагдсан. Ерөөсөө төрийн чиг үүрэг нэг ч нэмэгдээгүй, улсын төсөвт орж ирсэн бүх мөнгийг урсгал зардал буюу үр ашиггүй байдал руу зарцуулдаг. Тэгэхээр бид төлөвлөлтийн горимыг ч сайжруулах шаардлагатай байгаа. Том зургаараа, уул уурхайн салбараас орж ирж буй орлогоороо ирээдүйд яаж үйлдвэрлэл бий болгож, ард иргэдээ ажил орлоготой байлгахад анхаарах ёстой.

Мөн эрүүл зарчмаар харвал төрийн тэргүүн хориг тавих нь зүй ёсны хэрэг юм. Татвар төлөгчдийн хөлс хөдөлмөрөөс бүрдэх улсын төсвийн зарцуулалт үрэлгэн бус ухаалаг, хамжааргагүй биш хариуцлагатай байж, бодит ажил, үр дүнтэй бүтээн байгуулалтад шингэх ёстой. “Монголын улс төрд сахилга хариуцлагын салхи үнэртчихэв үү дээ” гэж олзуурхав. Хэрэг явдал цаашаа хэрхэн үргэлжлэхийг хамтдаа харж, улс орныхоо ирээдүй маргаашийн төлөө бурууд нүд хурц, үг үнэн, үзэл бодол тууштай байцгаая" гэлээ.

Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана
Улс тунхагласны 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!