МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох, батлах асуудлыг хэлэлцэх аж. Өнгөрөгч 2023 онд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ШАРК Д.Энхтүвшин сонгогдож байсан. Гэвч тэрбээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Ингэснээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн суудал эзэнгүй үлдсэн байдаг.
Харин одоогийн байдлаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сунгаанд гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. Энэ талаараа тэрбээр "Нөхөн сонгууль богино хугацаатай. Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улстөрд орох гишгүүр биш. Төр-Бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид Коммунизм руу сорогдож орж дампуурна. Та бүхэн дэмжээрэй" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!