Загвар өмсөгч Мүн Га Бигийн хүүгийн эцэг жүжигчин Жун У Суных гэж жүжигчний агентлагаас мэдээлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

БНСУ-ын алдарт жүжигчин Жун У Сун загвар өмсөгч Мүн Га Бигийн хүүгийн эцэг болохыг баталлаа гэж жүжигчний агентлаг ням гарагт мэдэгдсэн байна. Тодруулбал, загвар өмсөгч Мүн Га Би өнгөрсөн баасан гарагт цахим хуудсаараа хүүтэй болсноо зарласан ч хүүгийнхээ эцгийн талаар огт мэдээлээгүй. Харин жүжигчин Жун У Суны харъяалагддаг агентлагаас мэдэгдэл гаргахдаа "Загвар өмсөгч бүсгүйн сошиал хаягтаа танилцуулсан хүүхэд Жун У Суны хүү мөн. Хосууд одоо хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн сайн арга замын талаар ярилцаж байна" гэж бичжээ.

Мөн жүжигчин "Үүрэг хариуцлагаа биелүүлнэ" гэсэн ч тэд цаашдаа амьдрах, гэрлэх төлөвлөгөөгүй гэж мэдэгдэлд дурдсан байна. Улмаар энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.

Эх сурвалж: Yonhap news

Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!