Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Нийслэлийн ЗДТГ-ын 18 дугаар тогтоолын дагуу арваннэгдүгээр сарын 8-аас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж буй. Энэ дагуу уг тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийг бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах боломжгүй гэдгийг мэдэгдээд байна. Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр дээрх тогтоолыг цуцлах хүсэлтийг "Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн бөгөөд хотын удирдлагууд дээрх байр суурийг илэрхийлсэн нь энэ юм.

НЗД-ын орлогч Т.Даваадалайгийн тайлбарласнаар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан аж. Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байгаа аж. Уг үзүүлэлтүүдээс харахад нийслэлийн гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байна гэсэн үг. Тэр дундаа өдрийн 12 цагийн 70 хувь нь түгжрэлтэй байдаг учраас хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт болж байна.

Иймд дээрх шийдвэрийг "Нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг цуцлах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг Т.Даваадалай тодотгосон.

Өнөөдрийн байдлаар автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм.

Ташрамд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (25)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!