Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй

Огноо
Унших
3 минут 32 секунд

Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

------------

-Гаалийн улсын байцаагч жилд 29 саяын орлоготой, 4.2 тэрбумын хоёр орон сууцтай, 1 тэрбумын хадгаламжтай байгаа нь олон хүний хардлагыг төрүүлж байна л даа. Тиймээс нэр бүхий 11 гаалийн байцаагчдын асуудлыг хэрхэх вэ ?

-Гаалийн Ерөнхий газраас гаалийн улсын ахлах байцаагч Б.Охиноо, Б.Солонго, Б.Төгсбаяр, Т.Дулмаа, Л.Долгормаа, гаалийн улсын байцаагч Ж.Алтанчимэг, Ч.Байгалмаа, Д.Саранцэцэг, Х.Энхтуяа, Д.Цэцэгсүрэн, Ж.Булга нарыг хөрөнгө хууль ёсных мөн эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т шалгуулахаар өчигдөр /2024.11.21/ өгсөн. Дээр нэр дурдагдсан гаалийн байцаагчдыг Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Ер нь гаалийн байцаагчдын цалин хэдэн төгрөгөөс эхэлдэг юм бэ ?

Гаалийн улсын байцаагчийн тусгайлсан цалин гэж байхгүй. Төрийн тусгай албан хаагчдын цалингийн шатлалаар явдаг. Цалингийн шатлалыг Засгийн газар тогтоолоороо баталдаг. Цалин нь ажилласан жилээс нь хамаардаг. Дөнгөж шинээр орсон гаалийн улсын байцаагч 1.4 сая төгрөгийн цалинтай. Хилийн боомтод ажиллаж байгаа тохиолдолд хилийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл, зөрчил илрүүлээд сайн ажиллаж татварын орлогын төлөвлөгөөг хангалттай сайн биелүүлсэн гээд үр дүнгийн урамшуулал авдаг. Тухайлбал би ГЕГ-т 22 жил ажилласан. Миний үндсэн цалин 2 сая төгрөг. Үүн дээр сая дурдсан нэмэгдлүүдийг авдаг.

-Ажилласан жил, нэмэгдэл авлаа гэхэд гаалийн байцаагчид тэрбумтан болох боломжтой юу.

-Яг үндсэн цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд шууд тэрбумтан болох боломжгүй. Гэр бүлийн гишүүдийн орлого үүн дээр нэмэгдэх нь тусдаа асуудал. Тиймээс гаалийн байцаагчдыг шалгуулахаар болсон. Гагцхүү олсон орлого нь хууль ёсных л байх ёстой. Гэр бүлийн орлогыг өөрийн орлого дээрээ нэмээд тухайн байцаагч жил бүрийн орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тиймээс магадгүй өссөн дүнтэй харагдсан байж магадгүй. Энэ өссөн дүн нь үндэслэлтэй эсэхийг эрх бүхий байгууллага шалгана. АТГ-ын шалгалтын дүн ил болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

-АТГ-т өгсөн 11 байцаагчдын хувьд хэдэн жилийн турлагатай вэ ?

-3-25 жилийн туршлагатай байцаагчид. Өөрсдөө хууль бус орлого олсон зүйлгүй гэж мэдэгдсэн.

-Тэд хил дээр ажилладаг байсан уу ?

-Гаалийн тухай хуулиар гаалийн улсын байцаагч томилогдсон газраа хоёр жил ажилладаг. Хоёр жилийн дараа бусад гаалийн газар, хилийн боомтуудаар сэлгэж ажилладаг. Нэр дурдагдсан гаалийн улсын байцаагчид бүгд хилийн гаалийн боомт, гүний гаалийн байгууллага, бусад гаалийн бүх газарт дамжиж ажилласан. Зөвхөн нэг газраа урт хугацаанд ажилласан байцаагч байхгүй.

Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
 
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!