Ч.Өнөрбаяр: Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна, ажил хийдэг хүн алга

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр 7 хоног бүрийн ажлын явц, улирал тутмын тайланг мэдээлллээ. Энэ талаар тус газрын дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өгч байна.

Тэрбээр "2022 онд ЗГ-ын Хяналтын тухай хууль гаргасан. Энэ дагуу Засгийн газрын харьяа бүх яам, төрийн үйлчилгээний газруудад хяналт тавьдаг. Энэ чиг үүргийн дагуу ажилладаг. Сайд нартай улс төрийн хариуцлага бид ярихгүй. Бидний гол зорилго, төрийн нүсэр бүтцийг багасгаж, яамд үр дүнтэй ажилладаг болъё. Яг үнэнийг хэлэхэд, төрийн албан хаагч ажлын цагаар тайлан бичиж байна, нэг тайлангаа 70 гаруй байгууллага руу явуулж байна, ямар ч үр дүн байхгүй. Байгаль орчны салбар, Хуульзүйн салбарт асуудал шийдэгддэг байх ёстой. Үр ашигаар нь үнэлдэг болъё.

Бид ирэх жил эмийн чанарын асуудалд анхаарах гэж байгаа. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас судалгаа гаргасан байна. Нэг ноцтой дүгнэлт байна билээ, Монгол Улс иргэдийнхээ өвчлөлд мөнгө хийдэг улс болсон байна гэж.

Бас нэг асуудал нь цагдаагийн байгууллага. Иргэд маш их хохирдог, хэргийг нь шийддэггүй асуудал. нэг мөрдөн байцаагч 50 хавтас хэрэг шалгах ёстой байтал 150-200 хэрэг мөрдөж байна.

Нэг мөрдөн байцаагчийн дээр 10 гаруй дарга байна. Олон дарга үүрэг өгдөг, доор нь ажил хийдэг хүн алга. Хэрэг мөрдөхийн хажуугаар шөнө нь эргүүлд гардаг. Иймээс ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагад процессын хяналт хийнэ. Энэ байгууллага 500, 100 жилийн түүхтэй гэдэг ч анх байгуулагдахдаа ямар бүтэцтэй байсан, тэр чигээрээ. Өөрчлөгддөггүй. Иймээс гаднаас нь өөрчилнө гэж байгаа юм. " гэлээ.

Э.Лхагва-Очир 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлж, “АЛТАН ЦОМ“-ын эзэн боллоо
Э.Лхагва-Очир 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлж, “АЛТАН ЦОМ“-ын эзэн боллоо
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (22)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!