Жүжигчин Б.Цэцэг хэдхэн жилийн өмнө Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах төслийн удирдагчаар ажиллаж, олны шүүмжлэлийг дагуулж байв. Тэрбээр шүүмжлэлд “Би энэ ажлыг та нарын төлөө хийж байна” хэмээн хэвлэлээр ярьж, мөн “Гадаадын мундаг инженерүүдийн өөрийн зардлаар авч ирээд ажиллаж байна. Та нарт намайг хардах эрх байхгүй” гэж уур бухимдлаа гаргаж байсан удаатай.
Зөвхөн төслийн нэгжийнх нь цалин хөлс, оффисын түрээст 3 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн ажлыг удирдаж байхдаа тэрбээр хот болоод засаг төрийн үйл ажиллагааг өөд уруугүй магтаж, одоо л улс орон хөгжих гээд байна гэдэг байдлаар олон нийтэд мэдээлэл түгээдэг болсон. Харин удалгүй олны хэл амнаас болсон уу санхүүжилт зэрэг асуудлаас болсон уу төслийг зогсоож байсан юм.
Гэтэл шинэхэн Хотын дарга Х.Нямбаатар хотын голоор урсаж буй голуудыг сэргээн сайжруулна, орчин тойрныг нь ая тухтай болгоно гээд алдарт “Сэрүүн сэлбэ” төслийг дахин эхлүүлж буй бололтой. Харин жүжигчин, нөлөөлөгч Б.Цэцэг уг төслийн удирдагчаар дахин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Ямартай Б.Цэцэгийн уг төсөлд оролцох хүсэл сонирхол хэвээр бололтой.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!