Өнгөрсөн даваа гарагт НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Улаанбаатар хотын нэг өрхөд 1.6 машин ногдож байна. Бараг өрх бүр хоёр машинтай болсон" гэх мэдээллийг өгсөн нь багагүй анхаарал татсан юм. Тэгвэл бид энэ удаа Төрийн гурван өндөрлөг болон хотын дарга, түүний орлогчийн автомашины мэдээллийг хүргэж байна.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Mercedes Benz, ML320-1, Мотоцикл - Harley Davidson-1, Lexus, 570-1 буюу нийт 3 автомашинтай бөгөөд нийт 284 сая төгрөгөөр үнэлжээ-
-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Mercedes Benz, S400-1 автомашинаа 120 сая төгрөгөөр үнэлсэн байна-
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Toyota, Highlander- 1 автомашинаа 30 сая үнэлсэн-
Тэгвэл НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар суудлын жижиг машин-1 Toyota Land Cruiser 200-1 буюу нийт хоёр автомашинаа нийт 292 саяаар үнэлжээ.
НЗД-ын хоёрдугаар орлогч А.Амартүвшин Lexus RX 400 автомашинаа 132 сая төгрөгийн үнэтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.
Харин НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй тул хөрөнгө орлогын мэдүүлэг өгөөгүй аж.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!