Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас “Төв банкны зорилт, засаглал, үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монголбанкны Г байрны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Тус эрдэм шинжилгээний хурлын зорилго нь эдийн засаг, санхүү, хууль зүйн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, бүтээлүүдийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
Эрдэм шинжилгээний хурлыг судлаачид, оюутнууд гэсэн үндсэн хоёр ангиллаар зохион байгуулах ба илтгэл хэлэлцүүлэх байдлаар цахимаар болон танхимд нэгэн зэрэг явуулна. Тиймээс уг эрдэм шинжилгээний хуралд нийт судлаачид, оюутан залуус Та бүхнийг илтгэл хэлэлцүүлэн өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.

Маргааш МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
Маргааш МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгоно
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!