ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ: Нас барсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан учраас задлан хийсэн эмч болон бусад үйлчлүүлэгчдэд ХАЛДВАР ДАМЖИХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийг ДОХ-ын халдвар тээгч гэдгийг нь мэдэлгүй эмчилгээ хийж, бөөрний диализ аппарат залгаж, задлан шинжилгээ хийснээр эмч, ажилчид халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад буй юм.

Энэ талаар Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх мэдээлэл өглөө. Тэрбээр, "Үйлчлүүлэгч манай эмнэлэгт ес хоног эмчлүүлсэн. Тухайн үйлчлүүлэгч манай эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл, бөөрний дутагдал, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээнд орсон. Энэ иргэн ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт судалгааны албаны хяналтанд байдаг өвчтөн байгаа. Тодруулж хэлбэл, ДОХ-ын эмчилгээний эерэг үр дүнтэй үйлчлүүлэгч. Энгийнээр хэлбэл, ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан. Тухайн иргэн олон эрхтэний дутагдалтай учраас бөөрний дутагдлыг болон цусан дахь хорт бодисыг шүүх, олон эрхтэнд байгаа хаванг буулгах зорилготойгоор бөөрийг үргэлжлүүлэн орлуулах эмчилгээнд орсон. Эмчилгээ хийхдээ нэг удаагийн нэг ширхэг дусал орох боломжгүй битүү системтэй иж бүрдлийг хэрэглэсэн учраас бусад хүнд аппаратаар дамжуулан халдвар тарах эрсдэл байхгүй. Нойр булчирхайн цочмог үрэвсэл, олон эрхтний дутагдал гэсэн оношоороо задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээ хийсэн эмч нарт халдвар дамжих эрсдэл байхгүй. Задлангийн эмч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хамгаалах хувцас хэрэгсэлтэй ордог. Эмч өөрөө ямар нэгэн эрсдэлт байдал үүсээгүй гэх тайлбарыг өгсөн" гэлээ.

“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохионо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!