ОБЕГ: Байшин түрээсэлж байсан иргэний өрөөнд яндангийн цонолт үүсэж гал гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе.

---------------

- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 10:25 цагт бүртгэгджээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 9х12 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

- Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутагт гарааш шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 10:32 цагт бүртгэгджээ. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 12х12 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан байга_

- Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 17:04 цагт бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 16х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй өрөөг түрээслэгч иргэн Д-ийн өрөөнд яндангийн цонолт үүсэж тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо майхан толгойн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 7х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг унтрааж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилттой холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилттой холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!