Зөвшөөрөлгүй өдөр өнжүүлэх төвд ой хоёр сартай хүүхэд амь насаа алдсан хэрэгт ар гэрийнхний зүгээс өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд хүүхдийн ээж гомдолтой байгаагаа илэрхийлэхдээ шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгааг онцолсон. Энэ талаар ШШЕГ-ын Бүртгэл мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат " Шинжээчийн дүгнэлт арваннэгдүгээр сарын 19-ны өдөр гарч мөрдөгч нь хүлээн авсан. Дүгнэлтийн утгыг нь бид мэдэхгүй. Шинжээч өөрийн дүгнэлтийг өөрөө хариуцна.
Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Энэ тохиолдолд дахин бүртгүүлж шинжилгээ хийлгэх хуулийн заалттай.
Дахин шинжилгээ хийж буй тохиолдолд өмнөх шинжээчийн бүрэлдэхүүн орохгүй. Гурваас дээш эмч оролцож дүгнэлт гаргана" гэлээ. Мөн тэрбээр болсон үйл явдлын талаар тодруулга мэдээлэл өгөх үеэр "Аравдугаар сарын 28-ны өдөр энэ үйл явдал болсон. Бид тухайн шөнө шинжээч томилж нэн даруй амь хохирогчид шинжилгээ хийсэн. Мөрдөгчийн тогтоолоор арваннэгдүгээр сарын 11-ны өдөр шинжилгээний дүгнэлт гарах хугацаа тогтоосон бөгөөд энэ хугацаанд шинжээч эмч дүгнэлтээ гаргасан байна.
Шинжээч эмчийн дүгнэлтийг шинжилгээ хариуцсан дарга нь 18-ны өдөр хянаж баталгаажуулан бүртгэл мэдээллийн технологийн хэлтэст хаалгаж, 19-ны СХД-ийн цагдаагийн хэлтсийн эрх бүх этгээд хүлээн авсан байна. Энэ бол ямар нэгэн хугацаа хэтэрсэн зүйл байхгүй.
Мөрдөгчийн заасан хугацаанд дүгнэлтийг гаргасан байна" гэсэн юм. Сэтгүүлчид түүнээс зарим шаардлагатай тохиолдолд шинжилгээний дүгнэлтийг богино хугацаанд гаргадаг шүү дээ. Хугацаа алдсан юм биш үү гэж үргэлжлүүлэн лавлаж асуухад "Тийм тохиолдол байхгүй. Шинжлэх ухаанд шүүх амь хохирогчоос дээж авч хими биологи эд эсийн шинжилгээ хийж энэ нь тодорхой цаг хугацааны дараа гардаг. Энэ хариунд үндэслэж шинжээч дүгнэлт гаргадаг тул нас барсан тохиолдолд маш хурдан шинжилгээний дүгнэлт гаргах боломжгүй " гэсэн юм. Мөн нэмэлт тайлбартаа "Шинжилгээний хариу тав хоногт богино хугацаанд гарах боломжгүй. Шинжлэх ухааны үндэслэлээр тодорхой багажаар дамжина. Багаж нь тодорхой цаг хугацаа шаардна. Ерөнхийдөө ажлын хоногт 14-28 хоногийн хугацаанд дүгнэлт гарах хугацаатай. Яагаад гэвэл, дахин давтан үзэх зэргээс шалтгаалан ийм хугацаатай байдаг" гэлэ
э.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!