Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 22-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43618, мөрдөн байцаалтын 4178 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,
Говь-Алтай аймгийн сумын Соёлын төвийн албан тушаалтан Ч.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Х-г ажилд томилж, ажил үүрэг гүйцэтгээгүй байхад цалин олгож, өөртөө авч зарцуулсан, өөрийн хамаарал бүхий хүнд урамшуулал олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.