Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Битүү шөл хийх АРГА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өвөрмөц аргаар хийсэн битүү шөлний нэг төрөл бөгөөд Аяган шөл ч гэж нэрлэж болох юм. Битүү шөлийг битүүгээр чанах буюу жигнэж болгоно. Давсаг, олгой, гүзээ мэтийн уутанцар эрхтний нэрээр нэрлэх нь бий.

Хоолны орцуудыг бэлтгэнэ.

Хонины махыг нимгэн хавтгай хярж, сонгиныг тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраагаад нимгэн дугуй элдэнэ.

Аяганд ясны халуун шөл хийж дээр нь хонины хэрчсэн махаа хийж давс, хар чинжүү, хэрчсэн сонгиноо хийж амт оруулах ажилбар хийнэ.

Нимгэн дугуй элдсэн гурилынхаа 1 талыг нь тосолж, гурилныхаа тослоогүй талаар нь шөл хийсэн аягыг бүтээж, жигнүүрт 20 минут жигнэнэ.

Битүү шөлийг олгохдоо ногоон сонгино цацаж олгоно.

Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.