Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Үүнд:
Төрийн байгуулалтын байнгын хороо
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай
-Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
-Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
-Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
Нийгмийн бодлогын байнгын хороо
-Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!