Өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээн авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хэлэлцэх талаар нэг удаагийн дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо боловсруулж, чуулганд танилцуулах ёстой талаар УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2024.11.27/ Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдахаар товложээ. Улмаар энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Ёс зүй, дэгийн байнгын хорооноос оруулж ирэх дэгийг хэлэлцэн батлах юм.
Ташрамд дурдахад, энэ Баасан гарагийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!