СУРВАЛЖИЛГА: Автомашины дугуйн хээ 1,6 мм буюу ойролцоогоор 2 мм-ээс бага болсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулдаггүй

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
4 минут 32 секунд

Хүйтний улирал хэдийнээ хаяанд ирлээ. Нийслэл хотод төдийгүй нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орж байна. Тиймдээ ч жолооч нар автомашиныхаа дугуйг өвлийн дугуйгаар сольж, өвөлдөө бэлдэцгээж буй. Тэгвэл автомашины дугуйн хээний гүн буюу газарт тулах хэсэг элэгдэж, 1,6 мм буюу ойролцоогоор 2 мм-ээс бага болсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулдаггүй байна. Угтаа жолооч нар зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон ч манай улсад худалдаалагдаж буй ихэнх дугуй хуучин буюу элэгдэл ихтэй дугуй байдаг аж. Иймд Ubn.mn сайт ТЦА-тай хамтран жолооч нарт өвлийн дугуйны талаарх мэдээллийг өгөх зорилгоор дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Улаанбаатар хот,

Нийслэлд цас орж эхэлсэн тул жолооч нар өвлийнхөө дугуйг хэдийнээ сольж эхэлжээ. Гэхдээ зарим жолооч нар урд дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон ч арын дугуйгаа сольж амжаагүй, зуны дугуйтай зорчиж байна гэж ярьцгааж байв. Гэвч энэ нь халтиргаа, гулгаа их байгаа энэ үед хамгийн буруу үйлдэл аж. Учир нь өвлийн дугуй нь хүйтэнд тэсвэртэй, материалын хувьд зөөлөн байж, барьцалдах чадвар ихтэй байдаг бол зуны дугуй нь хасах хэмд хөлдөж, улмаар халтирах эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Түүнчлэх манай сурвалжлах баг хэд хэдэн автомашины өвлийн дугуйг хэмжиж үзэхэд ихэнх автомашины өвлийн дугуйн хээ элэгдэл ихтэй байсан бөгөөд ойролцоогоор 5мм-8мм хүртэлх хэмжээтэй байв. Тэгвэл дугуйн элэгдэл үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт буюу доорх хэмжээнд хүрсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох ёсгүй болдог аж. Тодруулбал,

  • Суудлын автомашин, бүх жин нь 3,5 тонноос илүүгүй ачааны автомашины дугуйн хээний гүн-1,6 мм
  • Автобус, троллейбусны дугуйн хээний гүн-2,0 мм
  • Бүх жин нь 3,5 тонноос их ачааны автомашины дугуйн хээний гүн-1,0 мм
  • Мотоцикл, мопедын дугуйн хээний гүн-0,8 мм байдаг байна.

Мөн жолооч нарын нийтлэг гаргадаг алдаа нь өвөл, зуны S+M тэмдэглэгээтэй болон 4 улирлын дугуйг аль ч улиралд хэрэглэхэд хялбар хэмээн худалдан авах тохиолдол их байдаг байна. Гэвч энэ дугуй нь зундаа хэт халж, өвөлдөө тэмгэм хүйтэн болдог манай улсын хувьд тохиромжгүй байдаг талаар мэргэжлийн хүмүүс болон ТЦА-аас анхааруулдаг. Мөн жолооч нар зуны улиралд бартаа ихтэй зам туулахдаа өвлийн дугуйгаа зуны дугуйгаар солихгүйгээр хөдөлгөөнд оролцдог байна. Гэвч хэт их халалтын улмаас дугуй буудах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Иймд жолооч нар өвөл, зуны дугуйг хэрэглэх зайлшгүй шаардлагатай аж.

Тэгвэл ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч Б.Энхболд,

"Цас их орж байгаа тул ТЦА-д ирж буй дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Гэвч зарим жолооч нар заавал цас орсны дараа буюу халтиргаа, гулгаа үүссэний дараа зуны дугуйгаа сольдог. Үүнээс үүдэн зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Тиймээс нийт жолооч нар маань аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж өвлийн дугуйгаа сольхыг тэр дундаа сүүлийн 5 жилд үйлдвэрлэгдсэн, цасны тэмдэглэгээтэй дугуйг ашиглахыг сануулж байна" гэлээ.

Иймд жолооч та бүхэн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж бас өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд анхааран өвлийн дугуйгаа солихыг анхааруулж байна. Учир нь элэгдэл их буй дугуйн хээний гүн элэгдэлд орсон бол дугуйн барьцалдах чадвар эрс багасаж, улмаар замын хөдөлгөөнд саад учруулах тохиолдол ч үүсэх боломжтой юм.

Хоринхоёрын товчоо, эмээлт чиглэлийн авто замд цас хунгарласан тул халтиргаатай байна
Хоринхоёрын товчоо, эмээлт чиглэлийн авто замд цас хунгарласан тул халтиргаатай байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!