Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэх бичлэг цацагдсан. Улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл цахим хаягаараа дамжуулан мэдээлэл өглөө. Тэрбээр "2018 онд буюу 6 жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээ хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан" гэжээ.