Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан “Дэлхийн сонгодог Монголд“ тоглолт маргааш ДБЭТ-т болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Орос, Монгол, Хятад гурван орны хамтарсан "Дэлхийн сонгодог Монголд" тоглолтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг тоглолтыг ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Цэрэнчунт санаачилсан байна.

Тэрбээр "Сонгодог урлаг гэдэг бол дэлхийн соёл. Хэрвээ бид дэлхийн бүх улс оронтой ямар нэг нэгдсэн хэлээр ярихаар бол сонгодог урлагаар ярилцдаг. Тиймээс дэлхийн нэгдсэн хэл сонгодог урлагийг Монголдоо хөгжүүлмээр байна. Дуучин хүн ямар ч уран бүтээлд хувирч чадах чадвартай байх ёстой. Тиймээс манай дуучид өөрсдийн хэлээс гадна өөр орны хэл дээр дуулж боловсролоор гэнэтийн бэлэг барих болно” гэсэн юм.

Тоглолтод БНХАУ-ын гоцлол дуучин Жан Лей, ОХУ-ын гоцлол дуучин Александр Михайлов, Япон улсын балетчин, Улаан-Үдийн дуурийн театрын бүжигчин Сали Токүшима нар оролцож, дэлхийн сонгодог уран бүтээлийг толилуулах аж.

Тоглолт тавдугаар сарын 9-нд ДБЭТ-т 19:00 цагт болно. Тоглолтод эдгээр дуучнаас гадна Японы улсын балетчин Саки Токушима, найруулагч С.Баттулга, төгөлдөр хуурч Ү.Уртнасан, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим, удирдаач Т.Юндэн нар оролцох юм байна.

ШУУД: Нийслэлийн 16-р сургуулийн 11б ангийн сурагчид тайван жагсаал хийж байна
ШУУД: Нийслэлийн 16-р сургуулийн 11б ангийн сурагчид тайван жагсаал хийж байна
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.