Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баасанхүү Бурундигийн тамирчин Сигнолин Каняамунезаг буулган авч жүдо бөхийн ДАШТ-ний шигшээ 16-д шалгарлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 0 секунд

Катарын нийслэл Доха хотод зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн -48 кг жинд Хөвсгөл аймгийн уугуул, жудо бөхийн тамрчин Бавуудоржийн Баасанхүү барилдлаа.

Тэрбээр эхний шатанд Чилийн Мэри Ди Варгас Лейтэй оноолт таарсан бөгөөд Варгас Лэй мэх хийх үедээ гар хөшсөн тул торгуулиар ялагдаж Б.Баасанхүү шигшээ 32-т шалгараад байсан юм.

Харин дараагийн шатанд Бурундигийн тамирчин Африк тивийн аваргын хошой хүрэл медальт Сигнолин Каняамунезатай барилдаж ялалт байгуулснаар шигшээ 16-д шалгарлаа.

Тэгвэл шигшээ 16-д дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Абиба Абужакиноватай барилдах юм. Ийнхүү жүдо бөхийн ДАШТ найман өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын шигшээ багийн 18 тамирчин Доха хотын зориод буй юм.

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн хуулийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн хуулийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ
 
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.