Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зохиолч Т.Галсан: Бага ангийн багш сайжирсан цагт хааны хүүхэд, харцын хүүхэд гэсэн ялгаварлалд хүүхдүүд золбиншихоо болино

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 13 секунд

ЕБС-ийн сургалтын тогтолцооны өөрчлөлт ба хөтөлбөрийг хөгжлүүлэх асуудлаарх Үндэсний чуулган өнгөрөгч баасан гарагт Төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр эрдэмтэн багш нар суурь боловсролын тогтолцоог сайжруулж багш сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зайлшүй шаардлага буй талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн Үндэсний чуулганд зочиноор оролцсон Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан бага ангийн боловсролыг чанаржуулахын тулд багшийн хөгжлийг дэмших шаардлагатай талаар ярьсан билээ.

Тодруулбал тэрбээр хэлэхдээ "...Жинхэнэ хөрсөндөө 10 салаа зэл үндэстэй. Ган болоход ургажил байдаг тэр говийн ургамал шиг ургажил байдаг хөрсөндөө, хүн чанартаа ургажил байдаг тэр чанарыг бага ангийн багш эзэмих ёстой байдаг. Тиймээс бага ангийн багшийг сайн болгосон цагт л Монголын гэгээрэл өөдөө явна. Хааны хүүхэд, харцын хүүхэд гэдэг ялгаварлалд хүүхдүүд золбиншихоо болино.

Гадаадад сурч олон сургууль төгсөөд ирсэн хүүхдүүд ихэвчлэн УИХ-ын гишүүн болж байна. Гэтэл тэд дөрвөн жил болоход нэг удаа дуугарахгүй байна. Яагаад гэвэл цэнхэр дэлгэцийн урд, ард түмний өмнө ярих гэхээр сэтгэн бодох чадвар нь Монгол хэлэнд байдаг учраас тэд харь үгээр ярингуут хөөгөөд явуулна шүү дээ. Энэ байдал юуг харуулж байна вэ гэхээр эх хэлээ анхан шатнаас буюу бага ангиасаа суралцаж мэдээгүй гадаадын цэцэрлэг сургууль төгссөн учраас эрдмийн чансаагаараа биднээс илүү. Гэсэн атлаа Монголд хэрэггүй баахан бичиг өвөртөлж ирдэг. Тиймээс эх хэлийг гадаад хэлтэй хослуулах нь зүйтэй юм. Ингэхийн тулд бага ангийн сургалтын тогтолцоог шинэчлэх зүй ёсны шаардлага тулгарч байна" хэмээв.

ГИХГ: Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92.3 хувьтай байна
ГИХГ: Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 92.3 хувьтай байна
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.