Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

20 морьт эргүүл 10 чиглэлд ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Сугаржав танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2443 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 10.5 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 1550 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь мөн хугацаанаас 24.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин хулгайн гэмт хэрэг 11.2 хувиар, дээрэм 36 хувиар, залилан 10.9 хувиар буурчээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, 141 алба хаагч 88 чиглэлд үүрэг гүйцэтгэн 1678 иргэн, 1215 тээврийн хэрэгсэл, 56 аж ахуй нэгж байгууллагыг шалгасан байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд зарлагдсан 54 хүнийг олж тогтоон, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 532 хүнийг 26,4 сая төгрөгөөр торгож, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн 451 зөрчлийг илрүүлж шийдвэрлэв.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхээр морьт эргүүлээр 10 чиглэлд 20 алба хаагчийг ажиллуулж буй.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоохоор “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтыг улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулсан талаар Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа С.Батболд мэдээлсэн. Шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 265 зөрчил илрүүлсний 98 нь нийслэлд гарсан байна.

Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, ослын шалтгаан нөхцөл, хор уршгийг хүүхдүүдэд таниулах зорилгоор 10 төрлийн анимэйшин видео контент бэлтгэж, нийслэлийн харьяа 281 сургуулийн 13284 сурагчид үзүүлжээ.

Зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулах чиглэлд авто замын тэмдэг, тэмдэглэгээг шалгах, сайжруулахад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.

Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна
Улаанбаатар хотод төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэгийг байгуулаад байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.