Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН бүлэг: Цалин хөлс, тэтгэвэр нэмэх асуудлаар ЗГ-т чиглэл өгч, ажлын хэсэг ажиллаж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар мэдээллээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.

Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, 1 хуулийн төсөл хэлэлцлээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны мэдээлэл, цалин хөлсний талаар ЗГ-аас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонслоо.

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлагатай байна гэж иргэд шаардаж буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай байгаа. Тиймээс энэ ялгаварлалыг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, инфляцийн түвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ЗГ-т ажиллаж байна.

Цалин хөлсний асуудалтай хамт тэтгэврийн асуудал яригдана" гэлээ.

Тодруулга: “НӨАТ-н мөнгө энэ сарын 28,29-ны өдрүүдэд иргэдийн дансанд орно”
Тодруулга: “НӨАТ-н мөнгө энэ сарын 28,29-ны өдрүүдэд иргэдийн дансанд орно”
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.