Каннын олон улсын кино наадам 2023 оны нэр дэвшсэн уран бүтээлүүдээ зарлаж, анх удаагаа Монгол Улсаа төлөөлөн “Амигдала фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “БААВГАЙ БОЛОХСОН”, IF ONLY I COULD HIBERNATE бүрэн хэмжээний уран сайхны кино “UN CERTAIN REGARD” төрөлд албан ёсоор нэр дэвшлээ.
Un Certain Regard төрөл нь Каннын Олон Улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд тус хэсэгт Олон Улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагчдын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал билээ.