Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бурхан буудай уулын нөөц газрын цоохор ирвэсийн судалгааг хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Монгол улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумдын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүс Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд орчин үеийн судалгааны технологи болох 100 автомат камер байршуулж, цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох судалгааны I үе шат 2023.03.20-2023.04.02 хүртэл хийгдэж, II дугаар үе шатыг 2023.06.30-наас эхлүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү судалгааны үр дүнд тусгай хамгаалалттай бүс нутаг, түүний орчны бүсийн хамгааллын менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн малчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал-зэрлэг амьтад хоорондын давхцалыг илрүүлэх, бусад судалгааны төсөл хөтөлбөрийг татахад оршино. Уг судалгаа нь өнгөрсөн жил Аж богдын нуруунд хийгдсэн бөгөөд дотоодын болон ОУ-ын төслийн зорилтот бус нутгуудаар хийгдэж байгаагаараа онцлог юм.

Ч.Отгонтуяа ААШТ-ний мөнгөн медалийн эзэн боллоо
Ч.Отгонтуяа ААШТ-ний мөнгөн медалийн эзэн боллоо
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ