Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Оюутолгойн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг ДЭМЖСЭН болон ТАТГАЛЗСАН УИХ-ын гишүүдийн нэрс

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 5 секунд

Оюутолгой нь дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны хүдрийн орд бөгөөд 60 гаруй жил ашиглах нөөцтэй гэж судлагдсан байдаг. Энэ утгаараа Монгол Улсын хамгийн том зэс, алтны орд газар бөгөөд Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоол батлагдаж уг гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байдаг билээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, хөрөнгө оруулагч тал болох Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, "Рио Тинто" хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр анхны албан ёсны гэрээг байгуулсан түүхтэй.

Гэрээнд гарын үсэг зурсан талууд тодорхой нөхцөлтэйгээр харилцан тохиролцож 2010 оны 3 дугаар сард батлагдсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол улсын Засгийн газар Оюу толгойн нийт хувьцааны 34 хувийг эзэмшиж, Рио Тинто компани үлдсэн 66 хувийг эзэмшсэн.

Сүүлд буюу 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдаж Оюу Толгой төсөл цааш Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаар үргэлжилж буй юм.

Тэгвэл 2009 онд УИХ-аас ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолын төслийг батлах үед УИХ-ын 31 гишүүн дэмжсэн буюу нийт ирцийн 63.3 хувь нь дэмжиж, үлдсэн 18 гишүүн буюу 36.7 хувь нь татгалзаж байжээ.

Уг мэдээллийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудастаа эргэн сануулж, “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг ЗГ-т зөвшөөрөх тогтоолыг дэмжиж саналаа өгсөн УИХ-ын гишүүдийн нэрс…Гэхдээ бид тодорхой удирдамж, чиглэлтэй зөвшөөрөл өгсөн. Түүнийг ЗГ бүрэн биелүүлээгүйгээс үүдсэн гэрээний “чанар”-ын асуудал байнга яригддаг!” хэмээн бичжээ.

Дашрамд сонирхуулахад, УИХ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолын төслийг батлах үед тухайн үеийн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ч.Хүрэлбаатар, Н.Алтанхуяг, Н.Энхболд зэрэг УИХ-ын нийт 18 гишүүн татгалзсан санал гаргаж байжээ.

ДУБЛИН: Ц.Уранцэцэгийг хөнөөсөн 17 настай хүүд бүх насаар нь хорих ял оноолоо
ДУБЛИН: Ц.Уранцэцэгийг хөнөөсөн 17 настай хүүд бүх насаар нь хорих ял оноолоо
 
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.