Өнгөрөгч оны долдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар уулзах үеэрээ гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар харилцан тохиролцож байв.
Эл ажил биеллээ олж, Оюутолгой ордын нийт баялгийн 80 хувийг агуулах гүний уурхайн олборлолт өнөөдөр /2023.03.13/ албан ёсоор эхэлж байна. Гүний уурхайн үйлдвэрлэл ашиглалтад орж 2028-2030 онд бүрэн хүчин чадалдаа хүрснээр дэлхийд 4 дүгээр байранд эрэмбэлэгдэх өндөр технологийн зэсийн уурхайтай болох боломж бүрдэнэ гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд дүгнэжээ.
Түүнчлэн гүний уурхай цаашдын таван жилд дунджаар 350 мянга орчим тонн зэс олборлох бөгөөд Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 дахин нэмэгдэх аж.
Ташрамд дурдахад, 2010 оноос хойш Оюутолгой ХХК Монгол Улсад 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.