Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБ: “Хурд интернэшнл“ ХХК 14 тэрбум төгрөгийн зээлийн төслөө хэрэгжүүлээгүй буюу төслийн газар дээр “Новотел“ зочид буудлыг барьсан байжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан зээл авсан зээлдэгчдийн мэдээллийг танилцуулж байна.

Үүнд "Хурд интернэшнл" ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан 2015 оны 12 сарн 25-ны өдөр гэрээ байгуулж Ази, Европын дэд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах Four point by sheraton зочид буудлын санхүүжилт зориулалтаар нийт 14 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 13 хувийн хүүтэйгээр авч байжээ.

Гэтэл гэрээнд заасан төсөл хэрэгжээгүй бөгөөд авсан зээлийн эх үүсвэрээр төслийн обьект баригдах газарт "Новотел" зочид буудлыг барьж 2018 онд ашиглалтад оруулжээ.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас авсан дээрх 14 тэрбум төгрөгийн зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгахад "Хурд интернэшнл ХХК" нь Худалдаа хөгжлийн банк дахь 12.4 тэрбум төгрөгийн бизнесийн зээлээ хаасан байжээ.

Дашрамд мэдээлэхэд, "Хурд интернэшнл" ХХК-ийн хувьцааг бүхэлд нь гүйцэтгэх удирдлага болох Баттогтохын Балдорж эзэмшиж байна.

ОСКАР: Шилдэг эмэгтэй жүжигчин Мишель Ёо “Энэ бол итгэл найдвар, боломж“
ОСКАР: Шилдэг эмэгтэй жүжигчин Мишель Ёо “Энэ бол итгэл найдвар, боломж“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.