XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас эхэлсэн. Тодруулбал, нэг, хоёрын даваа явагдаж, маргааш 14.00 цагаас гурвын даваанаас үргэлжлэх юм.
Тэгвэл охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаад байсан Өвөрмонгол бөх С.Төмөрбаатар сар шинийн барилдаанд зодоглосон ч нэгийн даваанд өвдөг шороодлоо.