Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВАЛЕНТИН: “Энэ жил найз охингүй болсон учир валентины баярыг тэмдэглэж чадахгүй болсон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

No description available.Өнөөдөр /2023.02.14/ Гэгээн хайрын баяр тохиож байна. Энэ өдрийг улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлгийг хайртай хосууд бие биедээ бэлэглэдэг билээ. Тэгвэл тус баярын талаар ямар бодол, дурсамжтай явдаг талаар иргэдийн байр суурийг сонсов.

-Нэг өдрийг хамтдаа дурсамж дүүрэн бүтээх нь валентины баярын гол утга учир гэж боддог-

No description available.

Иргэн: Өмнө нь валентины баярыг тэмдэглэж байсан. Хамтдаа IMAX-д кино үзээд, баярын тоглолт үзэж өдрийг өнгөрүүлсэн. Нэг өдрийг хамтдаа дурсамж дүүрэн бүтээх нь валентины баярын гол утга учир гэж боддог. Шоколадыг хэн нэгэн нь өгөхөөс илүүтэй хоорондоо солилцвол гоё санагддаг.

-Энэ жил найз охингүй болсон учраас дахиад тэмдэглэж чадахгүй байх-

No description available.

Иргэн: Урьд нь тэмдэглэж байгаагүй. Энэ жил найз охингүй учраас дахиад тэмдэглэж чадахгүй болсон. Шоколад солилцохын хувьд өгөхийг хүссэн нь л өгвөл тохиромжтой. Бараг ялгаагүй л гэж боддог.

-Валентины баярыг хосуудад зориулсан тэмдэглэлт баяр л гэж боддог-

No description available.

Иргэн: Энэ жил тэмдэглэхээр төлөвлөөгүй. Валентины баярыг хосуудад зориулсан тэмдэглэлт баяр л гэж боддог. Бэлэг түрүүлж өгөхөд эрэгтэй, эмэгтэй байх хамаагүй санагддаг. Сэтгэлээ илчилж буй хүн нь шоколад өгнө. Хэрэв нөгөө хүн нь зөвшөөрвөл зөрүүлээд цагаан шоколад өгдөг гэдэг.

-Валентинаар харж явдаг охиндоо сэтгэлээ илчлэх эсэх дээр эргэлзэж байна-

No description available.

Иргэн: Валентины баяраар аав маань ээжид цэцэг өгч баярлуулж байсан. Баяраар ихэвчлэн аав ээжийг баярлуулдаг. Харин би энэ жил валентинаар харж явдаг охиндоо сэтгэлээ илчлэх эсэх дээр эргэлзэж байна.

-10 жилдээ шоколад солилцоод, болзож байсан нь хамгийн дурсамжтай валентины баяр болж үлдсэн-

No description available.

Иргэн: 10 жилдээ шоколад солилцоод, болзож байсан нь хамгийн дурсамжтай валентины баяр болж үлдсэн. Бэлгийн хувьд, надад бэлэг өгвөл би буцаагаад бэлэг өгнө гэсэн байр суурьтай байдаг.

-Сэтгэл шингэсэн бүх бэлэг л таалагдана-

No description available.

Иргэн: Өмнө нь тэмдэглэж үзээгүй, энэ жил эхнэрээ баярлуулахаар төлөвлөсөн. Эрэгтэй нь шоколад өгвөл зүгээр. Миний хувьд сэтгэл шингэсэн бүх бэлэг маш их таалагдана.

-Валентины баяраар үр хүүхдээ баярлуулж тэмдэглэнэ гэж бодож байна-

No description available.

Иргэн: Орон нутагт байдаг учраас тэмдэглэж байгаагүй. Энэ жил тэмдэглэх санаатай байна. Би эрэгтэйдээ шоколад өгнө гэж бодож байна. Бэлэг бүхэн л гоё. Миний хувьд шоколад, цэцэгт их дуртай. Үр хүүхдээ баярлуулж тэмдэглэнэ гэж бодож байна даа.

Д.Дөлгөөн

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын шинэ дарга Лу.Гантөмөртэй уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын шинэ дарга Лу.Гантөмөртэй уулзлаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.