Л.Месси карьерынхаа 900 дахь гоалаа орууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

Аргентины супер од Лионель Месси карьерынхаа 900 дахь гоалаа орууллаа. "Интер Майами" баг "CONCACAF Champions Cup" цомын тэмцээний шөвгийн 16-д Нэшвилл багийн эсрэг хийсэн тоглолтын долоо дахь минутад довтлогч Л.Месси гоал оруулсан.

Энэ жил 38 настай түүний хувьд карьерынхаа 1,142 дэх тоглолтын үеэр 900 дахь гоалаа оруулж байна. Түүний хувьд анх 2005 онд хөлбөмбөгийн талбайд эхний тоглолтоо хийж байсан юм. Найман удаагийн “Алтан бөмбөг”-ийн эзэн, дэлхийн аварга Л.Месси 900 гоал оруулсан хоёр дахь хөлбөмбөгч болж байна. Түүний өмнө Португалийн К.Роналду уг амжилтад хүрээд байсан юм. К.Роналду 2024 онд карьерынхаа 900 дахь гоалыг оруулж байжээ.

ЦЕГ: Лигеонер тоглогч Байрон Уэслитэй холбоотой гомдол мэдээллийг шалгаж байна
ЦЕГ: Лигеонер тоглогч Байрон Уэслитэй холбоотой гомдол мэдээллийг шалгаж байна
 
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!