Европын аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 31 секунд

Европын аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Улсаар нь харвал Английн Арсенал, Ливерпүүл, Испанийн Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид, Германы Байерн Мюнхен, Португалийн Спортинг, Францын ПСЖ багууд аваргын цомын өрсөлдөөнд үлдээд байна. Эхний тоглолт ирэх сарын 7-8-нд болох бол хариу тоглолт 14, 15-нд болох хуваарь гарчээ.

Реал Мадрид, Байерн Мюнхентэй учраа таарсан. Хоёр баг нийт 28 тоглож 13-т Реал, 11-т нь Байерн хожиж дөрвөн тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ. Аваргуудын лигт хамгийн олон удаа таарч тоглосон багууд энэ хоёроос өөр байхгүй.

Ливерпүүл өнгөрсөн жил ПСЖ багтай таарч ялагдал хүлээсэн. Тэд шигшээ шатанд дахин учраа таарч байна. Хоёр баг дөрвөн удаа таарч хоёр хоёр хожил зулгаасан. Хайнаагаа салгах тоглолт шигшээ шатанд гарахаар болсон.

Барселона, Атлетико Мадридтай таарсан. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа даарч хоёр тоглолтод Атлетико илүүрхэж, нэг тоглолт тэнцээгээр өндөрлөж байжээ.

Харин Арсенал, Спортинг клубүүд дөрвөн удаа учраа таарч байж. Арсенал нэг тоглолтод хожил байгуулж үлдсэн тоглолтууд тэнцээгээр дуусаж байжээ.

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол батлагджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол батлагджээ
 
Ж.Бат-Эрдэнэ: Гадаад явсан, өвчтэй гишүүд олон байна. Манай бүлэг сүртэй хуваагдсан зүйл байхгүй
Ж.Бат-Эрдэнэ: Гадаад явсан, өвчтэй гишүүд олон байна. Манай бүлэг сүртэй хуваагдсан зүйл байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!