Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг өнөөдөр томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 37 секунд

Г.Занданшатарын Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллаж байсан П.Наранбаяр, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.

Улмаар дээрх хоёр сайдын орон тоонд томилгоо хийх шаардлага үүссэн юм. Тэгвэл Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг томилох шийдэлд хүрсэн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд томилгоог танилцуулж, улмаар Ерөнхий сайд захирамжаа танилцуулснаар томилгоо албажина.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг Дэлхийн банктай хамтарч бууруулна
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг Дэлхийн банктай хамтарч бууруулна
 
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.