Израйл Ираны нутагт байрлах байгалийн хийн орд руу халджээ

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 11 секунд

Израилын арми Ираны өмнөд хэсэгт байрлах, дэлхийн хамгийн томд тооцогдох "South Pars" байгалийн хийн орд руу цохилт өгчээ. Энэхүү довтолгоо нь Ираны тагнуулын сайд амиа алдсанаас хэдхэн цагийн дараа болсон юм. Сүүлийн 24 цагийн дотор Ираны гурван өндөр албан тушаалтан амь насаа алдаад байна.

Уг халдлагын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израилын довтолгоонд АНУ оролцоогүй, урьдчилан мэдээгүй гэж мэдэгдсэн байна. Д.Трамп Израильд хандан South Pars орд руу дахин довтлохгүй байхыг сануулсан ба дахин халдвал АНУ хүчтэй цэргийн хариу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

"South Pars" орд нь Иран болон Катарын хамтарсан эзэмшил бөгөөд дэлхийн хамгийн том байгалийн хийн нөөцөд тооцогддог стратегийн бүс. Энэ орд Ираны дотоод хийн хэрэглээний ихэнхийг хангадаг төдийгүй Катарын экспортын гол эх үүсвэр болдог аж.

Наурызын баярт зориулсан бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
Наурызын баярт зориулсан бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
 
“Стандарт хангаагүй“ хаяг, зар сурталчилгааны байгууламжуудийг буулгах ажлыг эхлүүллээ
“Стандарт хангаагүй“ хаяг, зар сурталчилгааны байгууламжуудийг буулгах ажлыг эхлүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!