
Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх комиссарын газартай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Канадын талын холбогдох албан тушаалтнуудтай өнөөдөр (2026.03.19) цахим уулзалт зохион байгуулав.
Уулзалтад Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо эрхэлсэн захирал Франсуа Бойвин, Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, хөтөлбөрийн аналист Наталъя Хородецки нар оролцов.
Шүүгчийн сонгон шалгаруулалт эрхэлсэн захирал Франсуа Бойвин Канадын бүх шатны шүүхийн шүүгчийг сонгон шалгаруулах үе шат, шалгуур үзүүлэлт, асуумж, ярилцлагын онцлог, үнэлгээний зарчмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн асуулт, тодруулгад хариулт өгч, харилцан санал солилцов.
Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгооны тогтолцоо, шүүгчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хараат бус байдлыг хангах үнэлгээний арга барил, нэр дэвшигчдийг олон талт шалгуураар үнэлэх туршлагын талаар мэдээлэл солилцсон энэхүү уулзалт нь ирэх дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөж буй шүүгчийн сонгон шалгаруулалтын өмнө болж буйгаараа практик ач холбогдолтой, үр дүнтэй арга хэмжээ болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!